-0.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 28, 2025

Хятадын армид дээд түвшний томоохон цэвэрлэгээ явагджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Гурван одтой” генералуудыг огцруулж, шинэ удирдлагууд томилов

Хятадын Коммунист нам тус улсын зэвсэгт хүчинд сүүлийн жилүүдийн хамгийн өргөн хүрээтэй цэвэрлэгээ хийсэн тухай “BBC”-ийн мэдээллийг “Kazinform” агентлаг уламжилжээ. Арми болон намаас хөөгдсөн хүмүүсийн дийлэнх нь “гурван одтой” генерал, мөн Төв хорооны гишүүд байсан байна.

Хятадын армийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Хэ Вэйдүн албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр армид Ши Жиньпиний дараа хоёрдугаарт тооцогддог байсан бөгөөд гуравдугаар сараас хойш олон нийтэд харагдаагүй нь дотоод шалгалтад орсон байж болзошгүй гэсэн таамгийг төрүүлсэн байна. Тэр мөн Улс төрийн товчооны гишүүн байжээ.

Түүний оронд Жан Юйся Цэргийн төв зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар, Жан Шэнминь хоёрдугаар орлогч даргаар томилогдсон байна. Өдгөө 67 настай Жан Шэнминь армид 47 жил ажиллаж байгаа бөгөөд пуужинт цэргийн генерал, өмнө нь Авлигатай тэмцэх газрын орлогч нарийн бичгийн дарга байжээ.

Цэргийн дээд удирдлагын есөн хүн шалгагдаж байна

Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажил хариуцсан газрын дарга Мяо Хуа, орлогч дарга Хэ Хунжюнь, Нэгдсэн командлалын штабын нэгдүгээр орлогч дарга Ван Шюбинь, Зүүн бүсийн командлагч Линь Шянъян, Хуурай замын цэргийн хүчний улс төрийн комиссар Цинь Шутун, Тэнгисийн цэргийн хүчний комиссар Юань Хуажи, Пуужинт цэргийн командлагч Ван Хоубинь, Ардын зэвсэгт цагдаагийн командлагч Ван Чуньнин нарыг мөн чөлөөлжээ.

Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, эдгээр есөн хүн “намын сахилга батын дүрмийг ноцтой зөрчиж, их хэмжээний мөнгө болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон” гэж сэжиглэгдэж байгаа бөгөөд тэднийг цэргийн шүүхээр шийтгэнэ гэжээ.

Цэвэрлэгээ улс төрийн зорилготой байж болзошгүй

Цэргийн төв зөвлөл долоодугаар сард “армийн доторх хорт нөлөөг арилгах”, “хатуу сахилга бат тогтоох” талаар шинэ заавар гаргасан нь энэхүү цэвэрлэгээний эхлэл байсан гэж ажиглагчид үзэж байна.

Нөгөөтэйгүүр, уг үйл явдал нь Коммунист намын Төв хорооны хуралтай давхацсан бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар энэ нь улс төрийн зорилготой, нам доторх хүчний тэнцвэрийг дахин тогтоох алхам байж болзошгүй аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here