АНУ-ын Бүгд Найрамдах болон Ардчилсан намууд төсвийн асуудлаар тохиролцож чадаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа 10 дугаар сарын 1-нээс зогссон бөгөөд өнөөдрийг хүртэл 27 хоногийн турш үргэлжилж байна.
Нислэгийн хямрал
Засгийн газрын үйл ажиллагаа зогссоноос үүдэн агаарын хөдөлгөөний хяналт, аюулгүй байдлын салбарт ноцтой доголдол үүсээд байна. Цалингаа авч чадахгүй болсон 13,000 агаарын хөдөлгөөн хянагч болон 50,000 аюулгүй байдлын ажилтан цалингүй ажиллах эсвэл ажлаасаа түр чөлөөлөгдөхөд хүрчээ.
Ийнхүү ажиллах хүчний хомсдол үүссэний улмаас даваа гарагт АНУ даяар 7000 нислэг хойшлогдсон байна. Олон ажилтан “Өвчтэй” гэсэн шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаа нь нислэгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа аж.
Цаашдын эрсдэл
Төсөв батлагдахгүй, ажилтнуудын цалинг шийдэхгүй бол нислэгийн хойшлолт улам нэмэгдэх эрсдэлтэй байна. 10-р сарын 1-нээс хойш агаарын тээврийн хяналтын 264 орон тоо дутуу байгаа бөгөөд энэ тоо өссөөр байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хэрэв нөхцөл байдал удаан үргэлжилбэл агаарын тээврийн системийн аюулгүй байдал, хуваарь, зорчигчдын итгэлд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байна.





