6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

О.Номинчимэг: Тамхи гаалийн татваргүй болох нь хүүхдүүдэд хорт зуршлыг “бэлэглэх” гэсэн бодлоготой адил

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг УИХ болон байнгын хороодоор хэлэлцэж буй энэ үед тус хэлэлцээрт багтсан бүтээгдэхүүний жагсаалтад тамхи орсон нь нийгмийн анхаарлыг татаж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Баярбаатар нар тус асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, “тамхийг гаалийн татвараас чөлөөлөх нь төрөөс хүүхэд, залууст хямдхан хор санал болгож буйтай адил” хэмээн шүүмжиллээ.

О.Номинчимэг: “Хатуу үнэнийг хэлбэл, татварыг 0 болговол оршуулгын газар л нэмэгдэнэ”

Гишүүн О.Номинчимэгийн хэлснээр, Монгол Улсад тамхины хэрэглээ хэтэрхий их байгаа бөгөөд 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон байна. Үүнийг хүн амд хувааж үзвэл нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ногдож буй аж. Мөн 7.8 сая ширхэг электрон тамхи импортлогдсон нь өсвөр үе, залуусын дунд энэ төрлийн хэрэглээ нэмэгдэж буйн нэг нотолгоо юм.

Гаалийн татвараас чөлөөлөгдсөн тохиолдолд, хайрцаг янжуур тамхи 3-4 мянган төгрөгөөс ч буурч, зах зээл дээрх зайрмагнаас хямд үнэтэй болох аюултай байгааг онцолсон юм. Уг шийдвэр хэрэгжвэл:

  • Нийтийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ;
  • Жилд дунджаар 4300 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж буй тоо өснө;
  • Улсын төсөвт ордог 68 тэрбум төгрөгийн татварын орлого тасарна;
  • Цэцэрлэг, сургууль, хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулагдах хөрөнгө буурна.

Төр нь өөрөө хүүхдүүддээ хор тараах бодлого барьж болохгүй. Тамхины үнэ, татвараараа дэлхийд хамгийн хямд оронд тооцогдож байгаа Монгол Улс дээрээс нь гаалийн татвараас чөлөөлнө гэдэг нь нийтийн эрүүл мэндийг уландаа гишгэж буй хэрэг” гэж тэр онцлон дурдлаа.

Мөн О.Номинчимэг “УИХ бол УИХ шиг байж, Засгийн газарт татвар тэглэх бүтээгдэхүүний жагсаалтаас тамхийг хасах үүрэг даалгавар өгөх ёстой” хэмээн уриалсан юм.

Б.Баярбаатар: “Тамхины төрөл нэмэгдэх тусам хэрэглэгчийн нас залуужина”

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус хэлэлцээрийг ерөнхийдөө дэмжиж байгаа ч татвар тэглэх жагсаалтад орсон тамхийг нийгэмд сөргөөр нөлөөлөх гол шалтгаан хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь төрийн гол үүрэг. Тамхины төрөл, хэрэглээ нэмэгдэх тусам хэрэглэгчийн нас залууждаг. Ийм нөхцөлд төр бодлогоо эргэн харах ёстой” гэдгийг тэр хэллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

3 COMMENTS

  1. Харин ч залуучуудыг тамхи татахыг хориглохын тулд илүү их хязгаарлалт хийх шаардлагатай байна

  2. Бизнесийн ашиг тусаас илүү хүүхдийн эрүүл мэнд чухал. Номинчимэг гишүүний саналыг дэмжиж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here