-4.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Газар хөдлөлт шөнө 00:54 цагт бүртгэгдсэн

2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт, Хөвсгөл аймгийн Ханх сумаас зүүн хойд зүгт 18 км-т 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) мэдээллээ.

Хөдөлгөөн нь аймгийн төвөөс хойд зүгт 310 км, Ренчинлхүмбэ сумаас зүүн хойд зүгт 99 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 107 км-ийн зайд болсон байна.

Хохирол бүртгэгдээгүй

Ханх сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэргийн түвшинд мэдрэгдсэн байна. Ойролцоох малчин өрхүүдийн гэрт аяга сав сажигнаж, ор хөнжил дайвалзах байдлаар мэдрэгдсэн ч хүн, малын хохирол бүртгэгдээгүй гэжээ.

Хөвсгөлд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэв

ОБГ-ын мэдээлснээр, энэ сард Хөвсгөл аймагт нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээд байна. Үүнд:

  • Ханх суманд – 6 удаа
  • Улаан-Уул суманд – 4 удаа
  • Тосонцэнгэл суманд – 1 удаа
  • Алаг-Эрдэнэ суманд – 1 удаа
  • Ренчинлхүмбэ суманд – 1 удаа
  • Баянзүрх суманд – 2 удаа
  • Цагаан-Уул суманд – 1 удаа
  • Цэцэрлэг суманд – 2 удаа

Мэргэжлийн байгууллагууд газар хөдлөлтийн идэвхжлийг хянаж, иргэдэд анхаарал болгоомжтой байх зөвлөмж өгч байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here