Говь, талд шороон шуурга дэгдэнэ, зарим нутгаар цас, нойтон цас орно

Малчид, иргэд, жолооч нарт онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, мөн говь, талын бүсээр салхи ширүүсэж, шороон шуурга шуурах тул малчид, орон нутгийн иргэд, замд яваа тээвэрчид өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны 08:00-20:00 цагийн цаг агаарын төлөв

Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар бороо, нойтон цас, цас орох төлөвтэй байна. Бусад нутгаар хур тунадасгүй.

Салхи нутгийн ихэнх хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метрийн хурдтай салхилна. Харин Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүсээр түр хугацаанд секундэд 18-20 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга дэгдэх төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5…+10 градус дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр +19…+24 градус, говийн бүсийн хойд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градусын дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчмын цаг агаар

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч, +11…+13 градусын дулаан байх төлөвтэй.

Багануур орчмын цаг агаар

Багануур орчмоор мөн үүлшинэ. Хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метрийн хүчтэй салхилна. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч, +10…+12 градус дулаан байна.

Тэрэлж орчмын цаг агаар

Тэрэлж хавиар үүлэрхэг байх бөгөөд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метрийн хурдтай байна. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч, +8…+10 градус хүрч дулаарна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу