“Аса арена”-д дээд лигийн нээлтийн тоглолтууд болно
Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирал өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг, нийт 16 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.
Лигийн энэ улирлын онцлог нь бүх тоглолтын 80 хувь “Аса арена”-д болох юм. Ингэснээр волейболын спортын үзэгчдийг илүү ойртуулж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолжээ.
Эрэгтэй, эмэгтэй 16 баг өрсөлдөнө
Эрэгтэйчүүдийн ангилалд:
“Алтайн барс”, “Минтонетт Говь”, “Энержи”, “Натур Бакс”, “Мегастар”, “Төв Миг”, “Эс Жи Хокс”, “Дархан Могулс” багууд өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн ангилалд:
“Хөвсгөл Эрчим”, “Ховд Ижил Алтай”, “Уурхайчин”, “Хилчин”, “Хашхан Өвөрхангай”, “Хобби Эйс”, “Дархан Могулс”, “Минтонетт Говь” багууд оролцоно.
Нээлтийн тоглолтын хуваарь
- 14:30 цагт: “Алтайн барс” – “Энержи” (эрэгтэй)
- 17:00 цагт: “Хашхан Өвөрхангай” – “Ховд Ижил Алтай” (эмэгтэй)
- 19:30 цагт: “Мегастар” – “Натур Бакс” (эрэгтэй)
Тоглолтуудыг NSports болон Premier Sports Network сувгаар шууд дамжуулах бөгөөд лигийн шинэ улирал ирэх хэдэн сарын турш волейболын фанатуудыг байлдан дагуулахаар байна.






Волейболын улирал эхэлж байгаад баяртай байна
Аль баг түрүүлэх бол гэж хүлээж байна