Крипто зах зээлд өргөн хүрээтэй залруулга явагдаж байна
Binance-ийн мэдээллээр биткойны ханш 2024 оны зургадугаар сараас хойш анх удаа 100 мянган ам.доллараас доош унасан байна. Үнийн уналт нь Coinbase, Gemini, Kraken зэрэг томоохон биржүүд дээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь криптовалютын зах зээлд өрнөж буй өргөн хүрээний залруулгын үр дүн гэж шинжээчид үзэж байна.
Богино хугацаанд сэргэлт гарсан ч зах зээл тогтворгүй хэвээр
Үнийн огцом уналтын дараа зарим худалдан авагчид боломжийг ашиглан худалдан авалт хийсэн нь биткойныг хэдхэн минутын дотор 101,300 ам.доллар хүртэл сэргээсэн байна. Гэвч зах зээлийн уур амьсгал тогтворгүй байгаа тул сэргэлт түр зуурын шинжтэй гэж шинжээчид анхааруулжээ.
“Хамгийн том криптовалют нь сарын өмнө хүрсэн 126,000 ам.доллараас дээш дээд амжилтаасаа 20 гаруй хувиар буурсан байна. Мөн 10-р сарын 10-ны “криптофлаш уналт”-ын түвшингээс доогуур шинэ доод түвшин тогтоосон. Энэ нь криптовалютын түүхэнд хамгийн том татан буулгалтын нэг гэж тооцогддог бөгөөд тухайн өдөр биткойн 120,000-аас 103,000 ам.доллар хүртэл унасан” гэж CoinDesk мэдээлжээ.
Ирэх долоо хоногт зах зээл илүү дарамттай байж магадгүй
Сүүлийн хэдэн долоо хоногт гарсан сэргэлтүүд удаан үргэлжилсэнгүй. 110,000 ам.доллараас дээш гарсан үнийн хөдөлгөөнүүд богино хугацаанд дахин борлуулалтад орсон байна. Үнийн хэлбэлзэл өсөж, хөрөнгө оруулагчид богино хугацааны ашигт илүү анхаарч буй нь зах зээлийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.






Биткойн ингэж хэлбэлздэг болохоор итгэж хөрөнгө оруулах хэцүү юм
Одоо авахад тохиромжтой үе биш болов уу