Хятадын Чэнду хотод болж буй “Intel Extreme Masters Chengdu 2025” цахим спортын дээд зэрэглэлийн тэмцээн үргэлжилж байна. Монголын “The MongolZ” баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын “FURIA” багийн эсрэг 0:2 харьцаатайгаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Тоглолтын дэлгэрэнгүй
- Монголын багийн сонгосон Mirage мап дээр “FURIA” илт давуу тоглолт үзүүлж, “The MongolZ” ердөө тавхан үе авч тоглолт дууссан.
- Overpass мап дээр манай баг хамгаалалтын талаа дутуутай дуусгаж, довтлох үед зургаан үе авсан ч 10:13 харьцаатайгаар ялагджээ.
“The MongolZ” сэлгээний тоглогчтойгоор амжилттай оролцлоо
Энэ тэмцээнд “The MongolZ” баг сэлгээний тоглогч Б.Өнөдэлгэр “controlez”-той оролцсон. Тэр маш богино хугацаанд багийн тоглолтод дасан зохицож, хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг чадварлаг тоглолт үзүүлсэн. Гэсэн ч гол бүрэлдэхүүнгүй оролцсон нь шөвгийн дөрөвт шалгарч чадаагүйд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Ийнхүү “The MongolZ” баг 5–6 дугаар байр эзэлж, 72,500 ам.долларын шагнал хүртэн тэмцээнээ өндөрлүүлэв. Харин ялалт байгуулсан “FURIA” баг хагас шигшээд шалгарч, Францын “Falcons” багтай учраа таарна.
Монголын цахим спортын бахархал болсон “The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгч — 1xBet бөгөөд тус компани багийн олон улсын тавцан дахь амжилтыг тогтвортой дэмжиж байна.





