-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Зүрхний эрүүл мэндэд саун хэрхэн нөлөөлдөг вэ?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дараагийн удаа фитнесст орохдоо дасгал хийснийхээ дараа саунд суухаа мартуузай. Энэ нь зөвхөн биеийг амрааж, стрессийг тайлах төдийгүй зүрх судасны эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Саун гэж юу вэ?

Саун бол 70–100 хэм хүртэл халаадаг, хуурай дулааны эмчилгээний зориулалттай жижиг өрөө юм. Түүнийг мод, цахилгаан, эсвэл хэт улаан туяаны долгионоор халааж, дотоод орчны чийгшлийг 10–20 хувьтай байлгана.

Саун хэрэглээний ерөнхий ашиг тус

Хүмүүс саунд хэдэн мянган жилийн турш амралт, эрүүл мэндийн зорилгоор орж ирсэн. Орчин үеийн судалгаагаар дараах эрүүл мэндийн асуудалд үр дүнтэй болох нь тогтоогджээ:

  • Үе мөчний үрэвсэл
  • Архаг ядаргаа
  • Ханиад томууны шинж тэмдэг
  • Булчингийн өвдөлт
  • Стресс ба түгшүүр

Зүрхний эрүүл мэндэд саун хэрхэн нөлөөлдөг вэ?

1. Цусны эргэлтийг идэвхжүүлнэ

Сауны халуун нь арьсны температурыг нэмэгдүүлж, их хэмжээгээр хөлрөхөд хүргэдэг. Үүний нөлөөгөөр зүрхний цохилт минутанд 100–150 болж нэмэгддэг. Энэ үед судас тэлж, цус илүү жигд эргэлддэг бөгөөд стресс буурдаг — энэ нь хөнгөн дасгалын нөлөөтэй төстэй.

2. Цусны даралтыг бууруулна

Судалгаагаар долоо хоногт гурван удаа дасгал хийсний дараа 15 минутын саунд суух нь цусны даралтыг илүү сайн тогтворжуулдаг гэж тогтоожээ.

3. Холестерины түвшинг сайжруулна

Хөлрөх явцад сайн холестерин (HDL) нэмэгдэж, муу холестерины нөлөө буурдаг. Энэ нь зүрхний өвчний эрсдэлийг 30 хүртэл хувиар бууруулдаг гэж мэргэжилтнүүд үздэг.

4. Зүрх судасны ажиллагааг дэмжинэ

Саунд орсны дараа хүчилтөрөгчийн солилцоо идэвхжиж, зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг. Энэ нь биеийн тамирын түвшнээс үл хамааран зүрхний булчинд эерэг нөлөө үзүүлдэг.

5. Зүрхний өвчнөөс үүдэлтэй нас баралтыг бууруулна

20 жилийн турш хийгдсэн судалгаагаар саунд долоо хоногт 4–7 удаа ордог хүмүүсийн зүрхний өвчнөөр нас барах магадлал эрс бага байжээ.

Саунд аюулгүй орох зөвлөмж

  • Саунд орсны дараа хангалттай ус ууж, шингэний тэнцвэрийг хадгалах
  • 5–10 минутаас эхэлж, аажмаар 20 минут хүртэл нэмэгдүүлэх
  • Архины хэрэглээнээс зайлсхийх
  • Жирэмсэн болон цусны даралт багатай хүмүүс эмчтэй зөвлөлдөх

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here