-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Л.Туруунаа пара жүдогийн Азийн аварга боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын пара жүдочид амжилттай оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Алтан медальт Л.Туруунаа

Эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллыг Астанад эгшиглүүлэв.

Тэрбээр өмнө нь:

  • Парисын паралимпын наадамд V байр,
  • Инчеоны Азийн наадам, Бакугийн гранпри-гаас хүрэл медаль,
  • 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.

Монголын бусад медальтнууд

  • Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-д ОУХМ Д.Ганбат мөнгөн медаль,
  • Эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-д Б.Бат-Эрдэнэ,
  • Эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Шагналт байрын эзэд

  • Б.Сүхбат (J1, -70 кг),
  • Л.Эрдэнэбилэг (J1, -95 кг),
  • Э.Даваадагва (J2, 81 кг) нар V байрт шалгарчээ.

Мөн Монголын баг багийн барилдаанд шагналт байр эзэлсэн байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Манай багийг Монголын пара жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Чинзориг ахалж, ахлах дасгалжуулагч А.Мөнхбат, дасгалжуулагч С.Ядамждорж нарын удирдлагад оролцсон бөгөөд бүх тамирчин медалийн төлөө барилдсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here