Виз сунгалт, шилжүүлгийн үйлчилгээг ISF.mn системд нэгтгэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) цахим системийн шинэчлэлийн хүрээнд виз сунгах болон виз шилжүүлэх үйлчилгээг шинэ ISF.mn системд шилжүүллээ.

2025 оны арваннэгдүгээр сарын 11-нөөс эхлэн гадаадын иргэдийн визийн хугацаа сунгах, виз шилжүүлэх хүсэлтийг immigration.gov.mn сайтаар дамжуулан шинэ ISF.mn системээр хүлээн авч байна.

Ингэснээр өмнө нь e-visa.mn системээр үзүүлж байсан үйлчилгээ зогсож, бүх хүсэлт, баримт бичгийг шинэ платформоор дамжуулан илгээх зохицуулалт хэрэгжинэ.

Хэрхэн ашиглах вэ?

  • Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж нь ISF.mn системийн “Виз” цэсээр нэвтэрч, хүсэлтээ илгээнэ.
  • Уригч байгууллага — эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр нэвтрэнэ.
  • Гадаадын иргэн — цахим хаягаар бүртгэл үүсгэж нэвтрэх боломжтой.

Хүсэлтийг хянаж, зөвшөөрсний дараа тухайн гадаадын иргэн эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид QR code бүхий хариу цахим шуудангаар илгээгдэх юм.

ГИХГ-ийн мэдээлснээр энэ шинэчлэл нь цахим үйлчилгээний хүртээмж, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд иргэд байгууллагын системд нэг удаа бүртгэгдэн бүх төрлийн визийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу