-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Багахангай–Хүннү хотын төмөр замын бүтээн байгуулалт 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын дундуур дамжин өнгөрдөг аюултай болон импортын ачааны урсгалыг төвлөрүүлэхгүй байх, мөн Хөшигийн хөндий болон Оргоч уулын терминалаас тээврийг салбарлуулах зорилгоор хэрэгжүүлж буй Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл эрчимтэй үргэлжилж, нийт гүйцэтгэл 89 хувьд хүрлээ.

Төслийн үндсэн үзүүлэлтүүд

Энэхүү салбар төмөр зам нь:

  • 102.5 км нийт урттай
  • 1520 мм царигтай
  • 3 дугаар зэрэглэлийн замын ангилалтай
  • 3 өртөө, 4 зөрлөгтэй
  • 2.5 км урт гүүрэн байгууламжтай

гэсэн бүтэц, хэмжээнд баригдаж байна.

Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх 87.85 км, хоёрдугаар шатанд 14.65 км зам барихаар төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэл

Нэгдүгээр үе шат одоогоор:

  • Ухмал байгуулах ажил – 94.96%
  • Далан байгуулалт – 96.34%
  • Гүүрийн ажил – 91.6%

тус тус биелээд байна. Мөн 652 метр урт дам нуруут гүүрийн дам нуруу болон ригелийн ажлууд бүрэн дуусжээ.

Төсөл 2026 оны дөрөвдүгээр улиралд бүрэн ашиглалтад орох төлөвтэй байна.

Хотын замын ачааллыг бууруулах стратегийн ач холбогдол

Улаанбаатар хотод одоогоор төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам ажиллаж байгаа бөгөөд нэг галт тэрэг өнгөрөх бүрт авто замын хөдөлгөөн дунджаар 4 минут зогсдог. Энэ нь хоногт 144 минут, өөрөөр хэлбэл хоёр цаг гаруй замын урсгал зогсдог гэсэн үг.

Жил бүр:

  • 190 мянган вагон
  • 50 мянган чингэлэг

Улаанбаатарын төвөөр дамжин түгээлт хийдэг нь дэд бүтцийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлдэг.

Төслийг хэрэгжүүлснээр:

  • Аюултай болон импортын ачааг хотын төвөөс гаргана
  • Дагуул хотуудын хөгжилд түлхэц өгнө
  • Бүс нутгийн эдийн засгийн идэвхтэй байдал нэмэгдэнэ
  • Хотын замын дундаж хурд 4 хувиар өснө

гэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Дотоодын компаниудын оролцоо

Бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниуд голлон оролцож байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг дотоодын барилгын ажилд зарцуулж байгаа нь дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here