-16.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 21, 2025

ЮНЕСКО-д бүртгэгдсэн 5 монгол өвийн нууц өнөөдөр ил боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг олон улсад өргөн хүрээнд таниулах, сурталчлахын зэрэгцээ хамгаалалтыг нь бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингис хаан Үндэсний музейн танхимд зохион байгуулагдсан талаар Гадаад харилцааны яам мэдээлэв.

ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвүүдийн батламжийг гардууллаа

Ёслолын үеэр ЮНЕСКО-ийн янз бүрийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол Улсын өвийг албан ёсоор баталгаажуулсан баримт бичгийг холбогдох байгууллагуудын удирдлагад гардуулан өгсөн байна.

Тодруулбал, 2023 онд “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүний дараа 2024 онд “Монгол нүүдлийн зан үйл” Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор оржээ.

Мөн 2025 онд “Наурызын баяр” нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын жагсаалтад, түүнчлэн “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” 2025 онд тус хөтөлбөрийн Дэлхийн жагсаалтад тус тус бүртгэгдсэн байна.

Эдгээр таван өвийг ЮНЕСКО-ийн түвшинд бүртгүүлснээр Монголын түүх, соёл, нүүдлийн уламжлал болон бичгийн өвийг дэлхийн нийтэд дахин баттай таниулж, хамгаалалтыг нь олон улсын хэмжээнд шинэ шатанд гаргаж буй үйл явдал хэмээн онцолжээ.

Монгол–ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүн орноор элссэнээс хойш боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт тус байгууллагатай тогтвортой, тууштай хамтран ажиллаж ирсэн.

Энэ удаагийн батламж гардуулах ёслол нь олон арван жилийн хамтын ажиллагааны үр дүнг илтгэхийн зэрэгцээ цаашид Монголын соёлын өвийг дэлхийн түвшинд илүү өргөн хүрээтэйгээр алдаршуулж, хамгаалах үйл ажиллагаа улам эрчимжинэ гэдгийг харуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here