-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

“УБТЗ” ХНН тээврийн шинэ дээд амжилтаар эдийн засагт түлхэц өгөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төмөр замын ачаалал өсөх нь хөгжлийн гол хөдөлгөх хүч

Төмөр замаар тээвэрлэх хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь ямар ч улсын хувьд эдийн засгийн өсөлт, бүтээмжийг дэмжих чухал үзүүлэлт байдаг. Үүнийг ойлгож “Улаанбаатар төмөр зам” ХНН сүүлийн жилүүдэд тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа ахиулах, замын ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

2025 онд галт тэрэгний хөдөлгөөн хамгийн эрчимтэй өрнөдөг урд чиглэлийн хэсэглэл дээр 34,6 км төмөр замыг шинэчлэн, замын бүтцийг бэхжүүлж, дамжин өнгөрөх галт тэрэгний нэвтрүүлэх боломжийг мэдэгдэхүйц өргөтгөжээ. Ингэснээр нэгэн зэрэг илүү их ачаа тээвэрлэх, хөдөлгөөний эрчимтэй бүсүүдэд саатал багасгах нөхцөл бүрджээ.

10 мянган тонн жинтэй ачааны галт тэрэг: шинэ түвшний сорил амжилттай биеллээ

Саяхан “УБТЗ” ХНН анх удаа 108 вагон бүхий, нийт 10 мянган тонн жинтэй урт бүрэлдэхүүнтэй ачааны галт тэргийг амжилттай аялуулсан нь тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн ажлын бодит үр дүн болж харагдлаа.

Ийм хэмжээний урт, хүнд жинтэй галт тэргийг аялуулна гэдэг нь техникийн болон зохион байгуулалтын хувьд том шалгуур бөгөөд нэг рейсээр илүү их ачааг зөөвөрлөх боломжийг бий болгодог. Үүний үр дүнд түлш, хөдөлгүүрийн ашиглалт, хөдөлгөөний зохион байгуулалт, үйлчилгээний зардал зэргийг харьцангуй бага өсөлтөөр их хэмжээний ачаа тээвэрлэх боломж бүрдэж, эдийн засгийн хувьд илүү өгөөжтэй тогтолцоог бий болгоно гэж үзэж байна.

Сарын тээврийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрэв

“УБТЗ” ХНН нь өмнө нь нэг сарын хугацаанд дунджаар 2,7 сая тонн орчим ачаа тээвэрлэдэг байсан. Харин энэ оны 10 дугаар сард анх удаа 3,1 сая тонн ачаа тээвэрлэж, байгууллагынхаа түүхэнд хамгийн өндөр сарын үзүүлэлтийг тогтоожээ.

Ингэж нийт ачаа тээврийн хэмжээг огцом өсгөсөн нь сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг аялуулах, зохион байгуулалтын шинэчлэл хийх бодлогын үр дүн болохыг “УБТЗ”-ын албаныхан онцолж байна. Цаашид ч төмөр замын тээврийг тогтвортой өсгөснөөр улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх, экспорт, импортын урсгалыг найдвартай дэмжих зорилго тавин ажиллаж буйг тэмдэглэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here