-25.9 C
Ulaanbaatar
Мягмар, 1 сар 13, 2026

Э.Цэндбаатар ахалсан Монголын боксын шигшээ Дубайн дэлхийн аваргад хүч үзнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Олон улсын боксын холбоо (IBA)-ноос зохион байгуулдаг сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо маргааш эхлэх гэж байна.

Монголын багийн бүрэлдэхүүн

Дэлхийн аваргад 120 орчим улс орны боксчид оролцох бөгөөд Монголын шигшээ баг дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор зургаан тамирчнаар бүрдэж, тэмцээнд оролцохоор Дубайд хүрэлцэн очжээ. Тодруулбал, манай боксчид дараах жинд эх орноо төлөөлнө:

  • 54 кг: олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ
  • 57 кг: Х.Энх-Амар
  • 60 кг: Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар
  • 63.5 кг: спортын мастер А.Даваадалай
  • 67 кг: А.Жандос
  • +98 кг: Х.Бекнур

Тэмцээний хуваарь, онцлох мэдээлэл

Тэмцээний албан ёсны хөтөлбөрийн дагуу маргааш техникийн зөвлөгөөн болон нээлтийн ёслол явагдах бол, лхагва гарагаас /арванхоёрдугаар сарын 3/ үндсэн барилдаанууд эхэлж, энэ сарын 13-нд аваргууд тодрон тэмцээн өндөрлөх юм.

Тэмцээн сонирхогчдын боксын спортын хувьд 2025 оны хамгийн том арга хэмжээнүүдийн нэгд тооцогдож байгаа бөгөөд өндөр жин, Олимпын гол жингүүдэд өрсөлдөөн тун ширүүн байх төлөвтэй байна.

Ташрамд тэмдэглэхэд, сонирхогчдын боксын засаглалын түвшинд сүүлийн жилүүдэд томоохон өөрчлөлт гарсан. IBA нь Олимпын наадмын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдаж, энэ үүргийг шинэ байгуулагдсан “Дэлхийн боксын холбоо” /World Boxing/-д шилжүүлээд байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу