Холимог тулаанч Б.Энх-Оргил “ONE” холбооны аваргын бүсийг онилж байна

Азийн холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоодын нэг болох “ONE Championship” дэх ээлжит том тулаанд Монголын холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө хүч сорих гэж байна. Тэрбээр маргааш Тайландын Бангкок хотноо Бразилын шилдэг тулаанч Фабрико Андрадетэй нүүр тулан тулалдана.

“One Fight Night 38”-ын оргил тулаанд монгол тулаанч гарна

Bantamweight буюу 65.8 кг-ын жинд 2023 оноос хойш аваргын бүсээ хамгаалсаар байгаа, “Wonder Boy” хочит Ф.Андраде энэ удаад чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Монголын төлөөлөл Б.Энх-Оргилтой тулна.

Энэхүү тулаан нь “One Fight Night 38” арга хэмжээний оргил, гол тулаанаар зарлагдсан бөгөөд ялагч нь тус жингийн аваргын бүсийг эзэмшинэ.

Хэрэв Б.Энх-Оргил Бразил өрсөлдөгчөө ялбал “ONE Championship” холбооны аваргын бүсийг зүүсэн Монголын хоёр дахь тулаанч болж, спортын түүхэнд дахин нэг түүхэн хуудас нээх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу