Тайвань улсад зохион байгуулагдаж буй “ASIAN CHAMPIONSHIP” буюу Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бодибилдинг, фитнессийн тамирчид өндөр амжилт гарган, медальтай ирлээ. Монголын бодибилдинг, фитнессийн холбооны (МБФХ) тамирчдын амжилтууд:
- Рэнцэндаваагийн Дэмбэрэлням – “Men’s Physique Novice” ангилалд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн.
- Батаагийн Уянга – “IFBB PRO” мэргэжлийн ангиллын тамирчин Б.Уянга “Pro Bikini” ангилалд амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ.
- Ганбатын Анир – “Men’s Physique Open D” ангилалд III байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.
Бусад амжилтууд
Тамирчин Аюурзанын Мөнх-Оргил тус тэмцээнд давхар оролцон дараах амжилтуудыг үзүүлжээ: “Men’s Physique Novice” ангилалд IV байр; “Men’s Physique Open B” ангилалд VI байр. Монголын тамирчид Азийн түвшний энэхүү томоохон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэн эх орныхоо нэрийг гаргалаа.





