“ASIAN CHAMPIONSHIP” тэмцээнээс Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

Тайвань улсад зохион байгуулагдаж буй “ASIAN CHAMPIONSHIP” буюу Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бодибилдинг, фитнессийн тамирчид өндөр амжилт гарган, медальтай ирлээ. Монголын бодибилдинг, фитнессийн холбооны (МБФХ) тамирчдын амжилтууд:

  • Рэнцэндаваагийн Дэмбэрэлням – “Men’s Physique Novice” ангилалд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн.
  • Батаагийн Уянга – “IFBB PRO” мэргэжлийн ангиллын тамирчин Б.Уянга “Pro Bikini” ангилалд амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ.
  • Ганбатын Анир – “Men’s Physique Open D” ангилалд III байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.

Бусад амжилтууд

Тамирчин Аюурзанын Мөнх-Оргил тус тэмцээнд давхар оролцон дараах амжилтуудыг үзүүлжээ: “Men’s Physique Novice” ангилалд IV байр; “Men’s Physique Open B” ангилалд VI байр. Монголын тамирчид Азийн түвшний энэхүү томоохон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэн эх орныхоо нэрийг гаргалаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу