13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ажил эрхэлж буй өрхийн санхүү муудаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад хөдөлмөрийн насныхны 62 хувь нь ажил эрхэлж байгаа ч өрхийн санхүүгийн байдал муудсан үзүүлэлт гарчээ. 2025 оны эхний улиралд “Эн Ар Си Си” ХХК-аас хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон өрхийн 36.2 хувь нь орлого нь буурсан гэж мэдүүлсэн байна. Үүнээс 6.6 хувь нь орлого нь 50 хувиас дээш хэмжээгээр буурсан гэж хариулжээ.

Эдийн засагч Ц.Даваадорж энэ талаар:

“Өрхийн орлого бууралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 нэгжээр, өмнөх улирлаас 12.4 нэгжээр нэмэгдсэн. Иргэд ажилтай ч эдийн засгийн тогтворгүй байдал орлого бууралтад нөлөөлж байна. Энэ нь хэрэглээний бууралтад хүргэж, эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна” гэж тайлбарлалаа.

Уг судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 937 иргэн оролцжээ. Судалгаагаар орлого буурсан иргэдийн тоо өссөнөөс гадна орон нутагт амьдарч буй өрхүүдийн хувьд амьжиргааны түвшин илүү хурдтай муудаж байгааг онцолсон байна.

Орлого бууралтын гол шалтгаанууд:

Инфляцын өндөр түвшин

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт

Цалин хөлсний өсөлт удаашралтай байдал

Өр, зээлийн дарамт нэмэгдсэн

Эдийн засгийн шинжээчид эдгээр нөхцөл байдлыг цаашид үргэлжилбэл өрхийн худалдан авах чадвар буурч, дотоодын зах зээлийн идэвхжил сулрах аюултайг анхааруулж байна. Тиймээс эдийн засгийн бүтцийн шинэчлэл, инфляцын дарамтыг бууруулах бодлого яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here