-12.9 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

The MongolZ Budapes-д дахин түүх бичих үү? Плей-оффын шөнө айсуй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

CS2-ийн дэлхийн тайз Будапештад

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ жилийн хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах том тэмцээн болох StarLadder Budapest Major 2025-ын шөвгийн наймын тоглолтууд өнөө шөнө Унгарын Будапешт хотод эхэлнэ. Дэлхийн шилдэг багууд аваргын цом, нэр хүнд, чансааны оноо, шагналын сангийн төлөө шууд хасагдах шатанд хүч үзэх гэж байна.

Монголын төлөөлөл The MongolZ багийг энэ тэмцээнд албан ёсны ивээн тэтгэгч 1xBet дэмжин оролцож байгаа нь манай цахим спортын орчинд чухал дэмжлэг болж байна.

Шөвгийн наймд үлдсэн багууд

StarLadder Budapest Major-2025 тэмцээний плей-офф шатанд дараах найман баг шалгараад байна.

  • Бразилын FURIA
  • ОХУ-ын Team Spirit
  • Францын Team Vitality
  • Германы MOUZ
  • Монголын The MongolZ
  • Саудын Арабын Team Falcons
  • Украины Natus Vincere
  • Европын FaZe Clan

Эдгээр багууд нь өнөө цагийн “Counter-Strike 2”-ын талбайд хамгийн хүчирхэгт тооцогдож буй, тактик, ур чадвар, тоглолтын соёлоороо бусдаас тод ялгардаг шилдэг багуудын цөмийг бүрдүүлж байна.

The MongolZ vs Team Vitality: Шөнө 03:00 цагт Bo3 “дайн” өрнөнө

Манай The MongolZ баг өнөө шөнө 03:00 цагаас Францын алдарт Team Vitality багтай Best of 3 буюу гурван мапийн цуврал тоглолт хийнэ. Энэ бол шөвгийн наймын хасагдах шатны тоглолт бөгөөд хожсон баг нь шөвгийн дөрөвт шууд дэвших эрх авна, харин ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлэх учир огтхон ч алдаа гаргах зай байхгүй.

Монголын баг урьдчилсан шатнуудад тоглолт бүрээрээ сайн тактик, уян хатан шийдэл, хувь тоглолтын чанараараа ялгарч, плей-оффт өрсөлдөх найман багийн нэгээр нэрлэгдээд байна.

Дараагийн шатанд хэнтэй таарах вэ

Хэрвээ The MongolZ өнөө шөнө Vitality-г давж гарвал шөвгийн дөрвийн шатанд ОХУ-ын Team Spirit болон Саудын Арабын Team Falcons багуудын ялсантай нь энэ долоо хоногийн Ням гарагийн шөнө 03:00 цагт тоглоно.

Ингэснээр The MongolZ багийн хувьд финал руу дөхөх зам өнөө шөнийн тоглолтоос шууд хамаарах бөгөөд энэ удаагийн мажор дээр Монголын нэрийг дахин өндөрт гаргах том боломж нээгдэж байна.

Vitality-тай сүүлчийн тулаан: Esports World Cup 2025 дахь ялалт

The MongolZ баг Францын Team Vitality-тай хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Саудын Араб улсад болсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт учраа таарч байсан. Тэр үед манай баг 2:1 харьцаатай хожиж, Vitality-г тэмцээнээс мулталж чадсан юм. Энэхүү тэмцээнд The MongolZ эцэст нь түрүүлж, дэлхийн тайз дээр Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Тиймээс Budapest Major-2025 дээр Vitality-тай дахин таарч байгаа нь нэг талаар франц багийн хувьд “өшөө авах” боломж, нөгөө талаар The MongolZ-ийн хувьд өмнөх амжилтаа дахин нотлох, шинэ дурсамж бүтээх шөнийн тулаан болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу