-24.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

2025 онд Alexa-гаас хамгийн их асуусан ганц асуулт юу байсан бэ?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“AI гэж юу гэсэн үг вэ?” хамгийн олон давтагджээ

“Amazon” компанийн хиймэл оюун ухаант туслах “Alexa”-гаас энэ онд хамгийн олон удаа асуусан асуулт нь “AI гэж юу гэсэн үг вэ?” байсан тухай тус компани тоймдоо дурджээ. XXI зууны айл өрхүүдэд хөгжим тоглуулах, жорын цаг тохируулах, цаг агаарын мэдээлэл авах зэрэг өдөр тутмын ажилд “Alexa” аль хэдийн тогтмол хэрэглээ болоод байна.

Гэхдээ хэрэглэгчид үүгээр хязгаарлахгүй, “Alexa”-гийн мэдлэгт найдан толгойд орж ирсэн бараг бүх бодлоо асууж тодруулдаг хандлага илүү хүчтэй ажиглагддаг байна. “Amazon”-ы гаргасан “2025 онд Alexa-гаас хамгийн их асуусан асуултууд”-ын жагсаалтаас харахад Их Британид дээрх “AI гэж юу гэсэн үг вэ?” асуулт хамгийн түгээмэл байжээ. Ерөнхий мэдлэгийн ангилалд “өндгийг хэр удаан чанах вэ?”, “Дэлхийн диаметр хэд вэ?” гэх мэт асуултууд ч мөн олон давтагдсан байна.

Алдартнуудын хөрөнгө, өндөр, хувийн амьдрал хэрэглэгчдийг татжээ

“Alexa”-гаас асуудаг хамгийн түгээмэл сэдвүүдийн нэг нь олны танил хүмүүсийн тухай ерөнхий мэдээлэл байсан бөгөөд ялангуяа тэдний хөрөнгө, биеийн өндөр, хэнтэй хамт байдаг зэрэг хувийн мэдээлэл хэрэглэгчдийн сонирхлыг хамгийн их өдөөсөн гэжээ. Их Британийн хэрэглэгчдийн асуултын чиг хандлагыг харвал тэдний хамгийн их сонирхсон алдартнууд нь Криштиану Роналду, Тейлор Свифт, Илон Маск нар байсан байна.

Өндрийн тухай асуултуудын ихэнх нь Холливүүдийн жүжигчин Том Круз руу чиглэсэн бөгөөд дараагийн байрт Английн хөлбөмбөгчин асан Питер Крауч оржээ. Харин хөрөнгийн тухайд хэрэглэгчид хамгийн олон удаа Илон Маскийн хөрөнгийг асуусан бөгөөд түүний араас “YouTube”-ийн контент бүтээгч MrBeast /жинхэнэ нэр нь Жимми Дональдсон/ болон Тейлор Свифт нар бичигдсэн байна. Мөн Илон Маск алдартнуудын эхнэр/нөхрийн талаарх асуултаар гуравдугаарт орсон гэжээ. Харин хүмүүс Эд Ширан хэнтэй гэрлэсэн болохыг хамгийн их сонирхсон бол дараагийн түгээмэл асуултууд дуучин Род Стюарттай холбоотой байсан байна.

Alexa дээр хамгийн их эгшиглэсэн уран бүтээлч, хамгийн их тоглогдсон дуу

Хөгжим сонсох хэрэглээний хувьд Тейлор Свифт энэ онд “Alexa”-гаар хамгийн их тоглуулсан уран бүтээлчээр нэрлэгдсэн байна. Харин Бруно Марс, Рөүз нарын “APT” дуу хамгийн олон удаа тоглогдсон дуугаар шалгарчээ. Түүнчлэн “Netflix”-ийн супер хит болсон хүүхэлдэйн кино “KPop Demon Hunters”-ийн гурван дуу хэрэглэгчдийн хамгийн их сонссон дуунуудын шилдэг 10-т багтсан байна.

Бусад орнуудад юу хамгийн их асуулт болсон бэ?

“Amazon” зөвхөн Их Британи төдийгүй бусад улс орнуудын “Alexa”-гийн хамгийн түгээмэл асуултын жагсаалтыг мөн гаргажээ. Австралид “APT” хамгийн их тоглогдсон хит дуу болж, харин шилдэг 10 дууны зургаа нь “KPop Demon Hunters”-ийн дуунууд байсан байна. Түүнчлэн австраличууд дуучин Сабрина Карпентер хэр өндөр болохыг, “Stranger Things” цувралын жүжигчин Финн Вулфхард хэнтэй гэрлэснийг хамгийн их сонирхсон /Вулфхард гэрлээгүй/ гэжээ. Мөн олны танил хүмүүсээс Тейлор Свифт, Криштиану Роналду, MrBeast нарын талаар хамгийн олон асуулт ирсэн байна.

Ерөнхий мэдлэгийн хувьд Австралид “хэрхэн унтах вэ”, “Рубикийн шоог хэрхэн эвлүүлэх вэ” зэрэг асуулт түлхүү байжээ. Харин Ирландад “биткоины үнэ хэд байна?”, “Дональд Трамп хэдэн настай вэ?” гэх мэт асуултууд хамгийн их сонирхол татсан бөгөөд алдартнуудын тухайд Криштиану Роналду, Тейлор Свифт, Лионел Месси нарын нэр хамгийн олон давтагдсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here