-27.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Шэньжэний тайзан дээр 17 настай монгол хүү түрүүллээ: Г.Түмэнбуяндэлгэр алт авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Морьт харвааны олон улсын тэмцээн 12-р сарын 8–13-нд болж байна

Хятадын Шэньжэнь хотод арванхоёрдугаар сарын 8-13-ны өдрүүдэд морьт харвааны олон улсын тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээн эхний ээлжинд өсвөр үеийн ангиллаар эхэлсэн бөгөөд Монголын тамирчид амжилтын буухиаг эхнээс нь өндөр түвшинд тавьжээ.

“Цамхаг намнах” төрөлд Г.Түмэнбуяндэлгэр тэргүүн байр эзлэв

Өсвөр үеийн төрөлд “Намнаа” академийн Н.Алтанхуяг багшийн шавь, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат 17 настай Ганбаатарын Түмэнбуяндэлгэр “Цамхаг намнах” төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн байна.

Тус төрөл нь морины хурдтай давхил дунд 45–50 метрийн зайнаас онилон харвах ур чадвар шаарддаг бөгөөд хурд, анхаарал төвлөрөл, сум тавих техник зэрэг олон хүчин зүйлийг нэгэн зэрэг шалгадаг өрсөлдөөн гэдгээрээ онцлог юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here