-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Монгол, Оросын комисс Улаанбаатарт протоколд гарын үсэг зурлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ээлжит хуралдаан нийслэлд болж, баримт бичгүүдийг баталгаажуулав

Улаанбаатар хотод Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болж, хуралдааны протоколд гарын үсэг зурлаа.

Протоколд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурсан байна.

Салбар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Хуралдааны үеэр хоёр тал холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хэд хэдэн баримт бичгийг мөн баталгаажуулжээ. Тухайлбал, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон ОХУ-ын Спортын яам хооронд 2026-2028 онд биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны байгууллагын хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулж, хамтран ажиллахаар тохиролцжээ.

Өмнөх шийдвэрийн хэрэгжилт, эдийн засгийн гол асуудлуудыг хэлэлцэв

Өнөөдрийн хуралдаанаар 26 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг нэгтгэн дүгнэж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн байна.

Мөн Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг шинэчлэх зэрэг чиглэлд санал солилцжээ.

Ойрын жилүүдийн томоохон ажлуудаа тохиролцов

Хуралдаанаар бүс нутгийн чуулга уулзалт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хангамж, аялал жуулчлал, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тархвар судлал, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хамтад нь авч үзсэн байна.

Түүнчлэн хэрэгжиж буй болон төлөвлөж буй хамтарсан төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлд хоёр тал ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон ажлуудаа тохиролцсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу