7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Трамп Амазоны үнийн задаргаа харуулах санааг болиулахын тулд Жэф Безостой утсаар ярьжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Онлайн худалдааны аварга Амазон компани сүүлийн үед хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний шинэ платформ болох Amazon Haul-аар дамжуулан Shein, Temu зэрэг Хятадын өрсөлдөгч нартай шууд өрсөлдөж эхэлсэн. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайн, өндөр импортын татварын нөлөөг харуулах барааны үнийн задаргаа хэрэглэгчдэд үзүүлэх төлөвлөгөө нь улс төрийн маргаан дэгдээв.

Импортын татвар ба Amazon-ийн шинэ санаачилга
Хятад улсаас АНУ руу орж ирж буй бараа 145% хүртэл татвар хүлээж байгаа нь Amazon Haul дахь бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн байна.

Үнийн задаргаа харуулах санаа нь хэрэглэгчдэд барааны жинхэнэ өртөг болон татварын нэмэгдэл хэрхэн нөлөөлж байгааг ил тод үзүүлэх зорилготой байв.

АНУ дахь Амазоны борлуулагчдын тал хувь нь Хятадын үйлдвэрлэгчид гэдгийг судалгаанд дурдсан.

Трамп, Безос хоёрын яриа
Цагаан ордны төлөөлөгч Кэролайн Ливитт:

“Амазоны энэ алхам бол улс төржсөн, дайсагнасан үйлдэл. Байдены үед инфляц тэнгэрт хадахад ийм мэдээлэл тавиагүй хэрнээ одоо тэгж байгааг нь бид ойлгож байна.”

Тэрбээр Ерөнхийлөгч Трамп үнийн задаргааг зогсоох асуудлаар Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос-той утсаар ярьсан тухай мэдээлжээ.

Харин сэтгүүлчдийн асуултад Амазоны төлөөлөгч Тим Дойл хариулахдаа:

“Зарим бараанд ийм санаа яригдсан нь үнэн. Гэвч дэмжигдээгүй, хэрэгжихгүй болсон.”

Трамп: “Безос зөв шийдвэр гаргасан”
Трамп уг асуудлын талаар сүүлд ярихдаа:

“Жэф Безос маш хурдан хүлээж авсан. Тэр асуудлыг шийдсэн. Тэр бол гайхалтай залуу” хэмээн мэдэгджээ.

Гэхдээ тэдний харилцаа өнгөрсөн хугацаанд тийм ч сайн байгаагүй:

2016 онд Безос Трампыг ардчиллыг сүйрүүлж байна хэмээн шүүмжилж байсан.

Трамп ерөнхийлөгч байхдаа Амазон болон Washington Post-ыг байнга шүүмжилдэг байсан.

2019 онд Пентагоны 10 тэрбум долларын гэрээг Амазон алдах үед, Трамп улс төрийн нөлөө үзүүлсэн гэж үзэн Амазон шүүхэд хандсан.

Amazon барааны үнийн задаргааг харуулах санаа нь улс төрийн шүүмжлэл, эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Трампын зүгээс энэ санааг даруй зогсоох оролдлого хийжээ. Үр дүнд нь Амазон уг санаачилгыг хэрэгжүүлэхгүй болсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here