-21.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Physical Asia-ийн ялагч Чан Ын Шил Монгол дахь влогийнхоо эхний ангийг нийтэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Netflix-ийн Physical Asia нэвтрүүлэгт түрүүлсэн БНСУ-ын багийн оролцогчдын нэг, чөлөөт бөхийн тамирчин Чан Ын Шил өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирж, хувийн сувгаараа цуврал влог хийхээр зорчсон талаар өмнө нь мэдээлж байсан. Энэ удаа тэр Монголд хийсэн контентынхоо эхний дугаарыг Youtube хуудсаараа дамжуулан цацжээ.

Талбай, Зайсан, “Шандас” клуб: эхний дугаарт багтсан маршрут

Шинээр нийтэлсэн эхний дугаарт Чан Ын Шил Улаанбаатар хотын төвд байрлах Сүхбаатарын талбай, Зайсан толгой зэрэг түүх, дурсгалын газруудаар очсон байна. Мөн “One Championship” холбооны аваргын бүс эзэмшигч Б.Энх-Оргилын бэлтгэлээ хийдэг “Шандас” клубээр зочилж, бэлтгэлийн орчин, дасгалын уур амьсгалтай танилцжээ.

Чан Ын Шил хэн бэ

Чан Ын Шил нь БНСУ-ын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт багтаж байсан тамирчин бөгөөд сүүлийн үед кроссфитээр идэвхтэй хичээллэж, хувийн цахим хуудсаараа контент бүтээх болсон байна. Тэр мөн Adidas брэндийн элчээр ажиллаж байсан төдийгүй Act Plus болон Under Armour-ийн модель болж байжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу