Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, нийт нас баралт 12 болсон талаар мэдээлжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо 30 байна. Үүнээс ХӨСҮТ-д 8 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл хамгийн өндөр нь 10–14 насны хүүхдүүд байгаа бөгөөд энэ бүлгийн өвчлөл 5150-д хүрсэн байна. Мөн 0–4 насны 3212, 5–9 насны 1790, 15–19 насны 1738 хүүхэд улаанбурханаар өвдсөн талаар мэдээлжээ.
Улаанбурхан нь халдварлалт өндөртэй боловч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин гэж тайлбарлав. Мөн улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очиж цахим бүртгэлийн системд бүртгүүлэх, хэрэв хоцорсон бол вакцинд хамрагдах талаар уриалсан байна.





