10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Хүүхдийн зургийг нүцгэлдэг AI программыг бүр мөсөн хориглохыг Английн комиссар уриалав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Английн Хүүхдийн асуудал эрхэлсэн комиссар Дэм Рейчел хиймэл оюун ухааныг ашиглан хүүхдийн зургийг нүцгэлж хувиргадаг AI програмуудыг бүр мөсөн хориглохыг засгийн газартаа уриаллаа. Сүүлийн үед ийм төрлийн хуулиар хориотой үйлдлүүд нэмэгдэж, ноцтой түвшинд хүрч байгааг тэрээр анхааруулжээ.

Хүүхдийг онилсон AI технологийн эрсдэл:

  • Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүүхдийн зургийг засаж, нүцгэлэн видеонууд болгон нийтлэх гэмт хэрэг эрчимтэй өсч байна.
  • “Deepfake” хэмээх хиймэл технологиор бодит мэт харагдах зураг, контент бүтээдэг бөгөөд голдуу охид, залуу эмэгтэйчүүдийг онилж байна.
  • Комиссар Дэм Рейчел: “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шинжтэй зураг, контентыг бүтээх нь хуулиар хориотой. Гэвч AI технологийн шинэ аюулыг таслан зогсоохын тулд хуулиа шинэчлэх шаардлагатай байна.”

Тэрбээр AI-г ашиглан ийм төрлийн контент үйлдвэрлэх, эзэмших, түгээхийг хориглосон тусгай хуулийн заалтыг батлахыг засгийн газарт дахин шаардав.

Гэмт хэргийн өсөлт:

  • 2023 онд 51 тохиолдол бүртгэгдсэн бол,
  • 2024 онд 245 хэрэг бүртгэгдэж, жилийн дотор 358% өссөн нь аюулын түвшин эрс нэмэгдсэнийг харуулж байна.

Хуулийн шинэчлэл:

  • Их Британийн засгийн газар 2024 оны хоёрдугаар сард шинэ хууль баталсан.
    • Хиймэл оюун ухаанаар хүүхдийн зургийг насанд хүрэгчдийн зориулалттайгаар боловсруулах, түгээх, хадгалахыг бүрэн хориглосон.
    • Ийм төрлийн программ эзэмшигчдэд их хэмжээний торгууль оногдуулах заалттай.
  • Ингэснээр Их Британи нь хүүхдийн AI-д суурилсан садар контентын эсрэг хууль баталсан анхны орон болсон юм.

Дэм Рейчел хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахын тулд ийм төрлийн AI программ хангамжийг үндсээр нь хориглох шаардлагатайг онцолж, олон улсад анхааруулга өглөө.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here