10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Иран Израилийн төлөө тагнуулсан хэрэгт сэжиглэгдсэн хүнийг дүүжилжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Лхагва гарагт Ираны эрх баригчид Израилийн талд тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдсан нэгэн иргэнийг цаазалжээ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, 34 настай Мохсен Лангарнешини-г Тегераны ойролцоох Гезелхезар шоронд үүрээр дүүжилсэн байна.

Түүний эцэг эх шөнийн турш шоронгийн гадна хүүгийнхээ амийг өршөөхийг гуйн залбирч байсныг харуулсан дүрс бичлэг, гэрэл зургууд Ираны сошиал сүлжээнд таржээ.

Ираны хуулийн байгууллагын эх сурвалжууд Лангарнешинийг Израилийн Моссад тусгай албаны ажиллагаанд оролцсон, “өндөр зэрэглэлийн тагнуулч” байсан хэмээн мэдэгдсэн. Гэвч хүний эрхийн байгууллагууд уг мэдэгдлийг няцааж, түүнийг хууль бусаар эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэж мэдээлэв.

Норвегид төвтэй Ираны Хүний Эрхийн (IHR) байгууллагын захирал Махмууд Амири-Могхаддам:
“Шударга бус эрүүдэн шүүж, Израилийн тагнуул болохыг хүчээр хүлээлгэсэн Мохсен Лангарнешинийг өнөөдөр өглөө дүүжилсэн байна” гэж мэдэгджээ.

Мөн Британийн хүний эрхийн тэмцэгч, Ираны уугуул Назанин Бониади сошиал хуудсандаа:
“Цусанд ханадаггүй Исламын Бүгд Найрамдах Улс дахин нэг гэмгүй хүний амийг хороолоо” хэмээн бичжээ.

Лангарнешинийг Ираны хувьсгалт гвардын хурандаа Сайад Ходаей-гийн аллагад оролцсон гэж буруутгаж байсан. Түүнийг 2022 оны тавдугаар сард Тегераны гудамжинд гэртээ харихаар явж байхад нь мотоциклтой этгээдүүд буудан хөнөөжээ.

Израилийн Моссад ийм төрлийн ажиллагааг Иран дахь зорилтот хүмүүст байнга явуулдаг гэж үздэг. Жишээлбэл, 2020 онд Ираны цөмийн мэргэжилтэн Мохсен Фахризаде-г ижил аргаар хөнөөсөн бөгөөд Өрнөдийн шинжээчид үүнийг Моссадын ажиллагаа гэж дүгнэсэн байдаг.

Гэвч ийм ажиллагааг зохион байгуулсан этгээдүүд ихэнхдээ Иранаас амжилттай зугтдаг тул эрх баригчид олон тохиолдолд гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.

Фахризадегийн аллагатай холбоотойгоор таван хүн буруутгагдаж, бүгд цаазлуулжээ.

Иран улс цаазын ял гүйцэтгэлээр дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд энэ оны эхнээс хойш нийт 335 хүн цаазлуулсан тухай IHR байгууллага мэдээлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Хүний эрхийн ийм зөрчилд олон улсын хамтын нийгэмлэг хариу арга хэмжээ авна гэж найдаж байна

  2. Хэрэв эрүүдэн шүүж байж хэргээ хүлээсэн бол энэ нь шударга ёс биш, хэлмэгдүүлэлт юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here