10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

“Хатан хуучрын увдис” тоглолт тун удахгүй болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд хуучир хөгжимчин, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Ч.Отгонбаярын уран бүтээлийн тусгай тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтод Монгол болон өрнө, дорнын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Үндэсний хөгжмийн их найрал хөгжимтэй хамтран хуучир хөгжмөөр эгшиглүүлж, үзэгчдэд толилуулах юм.

Уран бүтээлчид:

  • Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Б.Чинбат
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргал нар урилгаар оролцоно.

Тоглолтын тов:
📅 2025 оны тавдугаар сарын 10
🕕 18:00 цаг
📍 Үндэсний урлагийн их театр

Уран бүтээлийн энэхүү үдэш сонгодог болон үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх онцгой үйл явдал болох юм.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here