-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Үндэсний баялгийн сангийн орлого, зарлагын талаар иргэдтэй зөвлөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Зөвлөлдөн шийдье” санал асуулгыг 4-р сарын 15-ны дотор Төрийн ордонд зохион байгуулна

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар боллоо. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх зөвлөгөөнийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотод, Төрийн ордны “Их Монгол” танхимд явуулахаар тогтжээ. Энэ нь төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж буй зохион байгуулалт гэж үзэж байна.

2026 оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэх төсөөлөлтэй ч “үр өгөөж” нь хэзээ иргэдэд мэдрэгдэх нь тодорхойгүй хэвээр

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар “Үндэсний баялгийн сан” нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангуудаас бүрдэх тогтолцоо юм. Энэ хүрээнд 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг, 2026 оны эцэст 9.6 их наяд төгрөг хүрэх төсөөлөл гарчээ. Хуримтлал өсөж байгаа нь хууль хэрэгжиж буйн бодит ахиц боловч иргэн бүрд үр өгөөж нь хэзээ, ямар хэлбэрээр хүрч мэдрэгдэх нь тодорхойгүй байгааг онцолсон байна.

Засгийн газрын гол зорилт нь байгалийн нөөц, баялгийг улс орон, иргэдийн эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүнг харуулах явдал гэж үзэжээ. Мөн 2030 он хүртэл сангуудаас зарцуулалт хийхгүй байхаар төлөвлөсөн нь эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн өнөөгийн бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлагатай гэдгийг дурдсан байна. Иймээс сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах, үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдтэй зөвлөлдөх, олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас зөвлөлдөх санал асуулгыг санаачлан зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн талаар ЗГХМОНХГ мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу