20 гаруй хорт хавдрын мэс заслыг орон нутагтаа бие даан хийжээ
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын мэс заслын баг “Оны онцлох хамт олон”-оор шалгарсан байна. Өнгөрсөн онд тус эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон ходоод, элэгний 20 гаруй хорт хавдрын тайрах хагалгааг орон нутагтаа бие даан амжилттай хийсэн нь энэ үнэлгээний гол үндэслэл болжээ.
Энэ онд 5 хагалгаа хийж, хавдрын мэс заслыг нутагшуулж байна
Тус баг энэ он гарсаар ходоод, элэгний хорт хавдрыг тайрах таван хагалгааг амжилттай хийсэн байна. Сүүлийн жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг эмч, сувилагч нарыг нарийн мэргэжлээр сургаж дадлагажуулах, хорт хавдрын мэс заслын тусламжийг орон нутагт нутагшуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буйг мэдээлжээ.
Хагалгаанд орсон иргэдийн биеийн байдал сайжирч, бүгд эмнэлгээс гарсан байна.
Аймгийн хэмжээнд 826 хүн хорт хавдрын хяналтад байгаагаас ихэнх нь улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдартай гэж мэдээллээ.






Эмч нартаа баяр хүргэе
Эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөр үнэхээр их шүү