Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Охиныг минь согтуу хүмүүс машиндаа хүчээр чихэж суулгаад, хүчиндэх гэж оролдсон. Мөн цүнхтэй эд зүйлсийг нь авч явсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад 30 настай эмэгтэйг 16-20 насны А нарын бүлэг этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлдээ хүчээр суулган, хүчирхийлэхээр завдсан бөгөөд эд зүйлсийг нь дээрэмдсэн болох нь тогтоогдсон талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Мөн уг этгээдүүд өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан шөнө, оройн цагаар гэрэлтүүлэг муутай, хяналтын камергүй, олны хөл хөдөлгөөн багатай газраар ганцаараа явахгүй байхыг анхааруулжээ.





