10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Трамп Холливүүдийг аврахын тулд гадаадад бүтээгдсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулах санал гаргав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холливүүдийн кино салбарыг аврах зорилгоор гадаадад бүтээгдсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулах санал гаргасан талаар Ням гарагт мэдэгдлээ. Трамп энэ талаарх санаачилгаа АНУ-ын худалдааны яам болон худалдааны төлөөлөгчийн газар руу шууд илгээсэн бөгөөд, үүний дагуу энэ үйл явцыг аль болох түргэн эхлүүлэхийг шаардаж байгаа юм.

Трамп өөрийн сошиал хуудсаараа “Бусад улс орнууд манай кино найруулагчид болон студиүүдийг АНУ-аас холдуулахын тулд бүх төрлийн урамшуулал санал болгох болжээ. Үүний улмаас Холливүүд болон Америкийн бусад олон газар сүйрч байна. Энэ бол дэлхий даяар хамтран явуулж байгаа үйл ажиллагаа бөгөөд бид үүнийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой. Мөн энэ нь давхар суртал нэвтрүүлгийн зорилготой” хэмээн онцолсон байна.

Трампын энэ удаагийн санаачилга нь Холливүүдийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбоотой юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Трамп Холливүүдийн алдарт жүжигчид Силвестер Сталлоне, Мэл Гибсон, Жон Войт нарыг тусгай элчээр томилж, гадаадад алдсан Холливүүдийн кино үйлдвэрлэлийн бизнесийг АНУ руу буцаан татах үүрэг өгч байсан юм. Тухайн үед Трамп Холливүүдийн “Алтан Үе”-ийг сэргээх амлалт өгч байсан.

Холливүүдийн бэрхшээлүүд

Холливүүд сүүлийн жилүүдэд цар тахал болон 2023 оны жүжигчид, зохиолчдын ажил хаялтын улмаас хүнд нөхцөлд орсон. Өнгөрсөн онд Холливүүдийн кино студиүүд дэлхийн зах зээлээс $30 тэрбум орчмын орлого олсон нь өмнөх 2023 оноос 7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Гэсэн хэдий ч энэ нь 2020, 2021, 2022 оны орлогоос давсан ч цар тахлын өмнөх үеийнхээс 20 хувиар доогуур байсан гэж судалгааны үр дүн харуулж байна.

Трампын энэ удаагийн санаачилга нь Холливүүдийн эдийн засгийн байдал, дэлхий даяар өрнөж буй өрсөлдөөнийг сэргийлэх зорилгоор хийхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын кино салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж байгаа бололтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here