-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Хөвсгөл нуур төрийн тахилгатай боллоо: Ерөнхийлөгчийн зарлиг анхаарал татав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Битүүний өдөр хэлсэн мэндчилгээ, 820 жилийн ойг онцолсон нь

Цагаан сарын битүүний өдөр 2026 оны 02 сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ айсуй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байгааг онцлон дурдсан байна.

Хар Зүрх уул, Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох шийдвэр

Энэхүү тэгш ойг угтан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.

Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.

Түүхэнд анх удаа “төрийн тахилгат нуур”-тай болсон тухай

Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо хэмээн зарлаж, Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил нь монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ хэмээн онцоллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу