-11.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Халхголд цасан шуурганд төөрсөн гэр бүлийн 3 хүний эмгэнэлт хэрэг ил боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр болсон цасан шуурганы үеэр малынхаа араас явсан нэг гэр бүлийн гурван хүн төөрч, осгосон байдалтай сураггүй болсон хэрэг гарчээ. Албан бус мэдээллээр, аав, ээж, хүү гурав малдаа явж байхдаа суусан автомашин нь хунгарт саатсаны улмаас явганаар үргэлжлүүлэн явсан бөгөөд үүнээс хойш холбоо тасарсан байна.

Гэр бүлийнхнийг сураггүй болсноос хойш төрөл төрөгсөд нь морьтойгоор эрэн хайж эхэлсэн бөгөөд өнөөдөр аав, хүү хоёрыг осгосон байдалтай олсон тухай мэдээлэв. Харин эхнэр нь амиа алдсан байсан гэж албан бус эх сурвалжууд мэдээллээ.

Тус сумын нутагт дээрх гэр бүлээс гадна цасан шуурганд төөрсөн тохиолдлууд гарсан байна. Төөрсөн хүмүүсийн зарим нь автомашиндаа хоргодон үлдэж, эсэн мэнд гарсан талаар мөн мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу