Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “International Women’s Day” нэртэй тусгай тоглолтоо “M Bank Arena”-д толилуулахаар болжээ.
Тэрбээр “GRAND AWARDS 2025”-ын тайзнаа “Зүрх асна” тоглолтоороо “Бүх цаг үеийн шилдэг тоглолт” номинацийн эзнээр тодорч, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд онцгой амжилтаа баталгаажуулсан билээ. Энэхүү амжилтынхаа үргэлжлэл болгон Т.Ариунаа уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж, илүү гүн мэдрэмжтэй дуугаралт, хүчирхэг амьд дуулалт, орчин үеийн тайзны дэвшилтэт шийдэл бүхий “SPECIAL CONCERT”-ыг үзэгч, сонсогчдодоо хүргэхээр бэлтгэж байна.
Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хайр, ухаарал, хүч чадлыг уран бүтээлээрээ илэрхийлж ирсэн түүний энэ тоглолт нь зүгээр нэгэн уран бүтээлийн үдэшээр хязгаарлагдахгүй гэж хүлээгдэж байна. Тус үдэш Монголын хөгжмийн урлагийн нэр хүнд, чансааг дахин тодотгох онцгой үйл явдал болохоор үзэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ.





