-13.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Увсад гэрэл зурагчин ирвэсийг хоёр гүемтэй нь дурандаа буулгажээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинийн наймны билэгт сайн өдөр тохиосон энэ сарын 25-нд гэрэл зурагчин Дамирангийн Баттулга гурван ирвэсийг нэг дор амжилттай гэрэл зурагт буулгасан байна. Тэрбээр Увс аймгийн Хархираа, Түргэний сүрлэг уулсаар байгалийн зураг авч явах үедээ уулын эзэн хэмээн нэрлэдэг ирвэсийг хоёр гүемтэйгээ хамт явж байхад нь дурандаа багтаажээ.

Д.Баттулга анх малчдын нүүдлийн зураг авахаар Хархираа, Түргэний ууланд гарсан ч энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө цасаар шуурч, цаг агаар огцом муудсанаас болж нүүдэл түр хойшилсон байна. Ингээд тэрбээр байгалийн зураг дарж явахдаа санаандгүй байдлаар ирвэстэй таарч, ховор мөчийг алдалгүй буулгажээ.

Увс аймгийн онгон дагшин байгальд 600 гаруй ирвэс амьдардаг гэх дүн мэдээ байдаг бөгөөд энэ удаагийн зураг нь нутгийн зэрлэг амьтдын баялаг орчин, хамгааллын ач холбогдлыг дахин сануулсан үйл явдал болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу