-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Дээд лигийн плей-оффын багууд эцэслэгдлээ, эхний тоглолтууд 2-р сарын 28-нд эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд дуусч, плей-офф шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Хасагдах шатны эхний тоглолт энэ сарын 28-нд “Эс Жи Эйпс” болон “Завхан Бродерс” багуудын тоглолтоор эхлэхээр байна.

Улирлын дүнгээр хүснэгтийг “Эс Жи Эйпс” баг тэргүүлж, “Хасын Хүлэгүүд” удаалсан бол “Би Эс Эйч Найтс” гуравдугаарт бичигджээ. Харин “Монголианс” улирлаа дуусгасан ч дээд лигтээ үлдэх эрхээ хадгалсан байна. Үүний зэрэгцээ лигийн гурван удаагийн мөнгөн медальт “Бишрэлт Металл” баг Хөгжлийн лиг рүү унах нь тодорхой болжээ.

Плей-оффын эхний шатанд дараах дөрвөн хослол өрсөлдөнө. Цуврал бүрт дөрвөн хожил байгуулсан баг дараагийн шатанд шалгарах журмаар үргэлжилнэ.

  1. Эс Жи Эйпс – Завхан Бродерс
  2. Хасын Хүлэгүүд – Дархан Юнайтед
  3. Би Эс Эйч Найтс – Хаан Шонхрууд
  4. Майнерс – Бодонгууд

Эхний дөрвөн тоглолтын хуваарь дараах байдлаар гарчээ.

2-р сарын 28
13:40 цагт: Эс Жи Эйпс – Завхан Бродерс
16:10 цагт: Майнерс – Бодонгууд

3-р сарын 1
13:40 цагт: Хасын Хүлэгүүд – Дархан Юнайтед
16:10 цагт: Би Эс Эйч Найтс – Хаан Шонхрууд

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу