Дорнодод малдаа явсан 3–37 насны дөрвөн хүнийг эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг, Рашаат багийн “Цагаан хонхор” гэх газарт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага хоёрдугаар сарын 25-ны 01:30 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Анхны мэдээллээр тухайн иргэдийг хоёрдугаар сарын 24-ний 17:30 цагт холбоо тасарсан гэж үзсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хоёрдугаар сарын 25-ны 12:50 цагт сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай Х /34 настай, эрэгтэй/, М /32 настай, эмэгтэй/ болон “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай Х /37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарыг Рашаат багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад нь олсон байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу