Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлт 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 01:00:03 цагт (Улаанбаатарын цагаар) болж, голомтын газарзүйн координатыг 45.03 /өргөрөг/, 100.35 /уртрагаас/ тодорхойлжээ.
Шинжилгээний дүнгээр газар хөдлөлтийн магнитуд 4.1 байсан бөгөөд голомт нь Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дэвсгэрт байрласан байна.
Газар хөдлөлтийн голомтоос байрлах зай, чиглэл:
- Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойш 34 км,
- Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун урагш 38 км,
- Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун урагш 45 км зайд тус тус тооцогджээ.
Одон орон, геофизикийн хүрээлэн газар хөдлөлтийн идэвхжилтэй бүс нутгийн мэдээллийг цаашид ч тогтмол тандалт, хяналтад байлгаж буйгаа дурдсан байна.





