-11.9 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” тэмцээн Эрдэнэтэд эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэт хотын “Хангарди” спорт цогцолборт нээлтээ хийлээ. Олимпын жингүүдэд төвлөрсөн энэ тэмцээн нь дотоодын чансааны өрсөлдөөнийг нэг дор “шүүн” харуулах онцлогтойгоороо анхаарал татаж байна.

Тэмцээн нийт 90 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд олимпын эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жингийн ангиллаар зохион байгуулагдаж байгаа нь гол онцлог гэж мэдээлэв. Барилдаанд дотоодын чансаанд эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчид, мөн олимпын бус жингүүдийн чансааг тэргүүлэгч бөхчүүд оролцож байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн барилдаанууд болж, эдгээр жингийн медальтнууд тодорно. Харин маргааш эрэгтэйчүүдийн 65, 86, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх хуваарьтай байна.

Үүнтэй зэрэгцэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Японы Маэбаши хотын Икүэй их сургуульд дэлхийн шилдгүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаад эх орондоо ирсэн талаар мэдээллээ. Хамтарсан бэлтгэлийг Японы нэрт дасгалжуулагч Казүхито Сакай, Монголын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон Японы дасгалжуулагчид хамтран удирдсан байна. Бэлтгэлийн хөтөлбөр нь орчин үеийн бөхийн тактик, техник, бие бялдар, мөн сэтгэл зүйн бэлтгэлийг хослуулсан цогц агуулгатай байснаараа онцлогтой гэж дурджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу