-5.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 6, 2026

АНУ-ын Зүүн Азийн бодлого хариуцсан ахлах дипломатч ирэх долоо хоногт Улаанбаатарт ирнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Зүүн Азийн бодлого хариуцсан ахлах дипломатч Энэтхэг–Номхон далайн бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгын хүрээнд ирэх долоо хоногт Япон, Өмнөд Солонгос, Монгол улсуудад айлчлахаар болсон талаар АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.

Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын туслах Майкл ДеСомбр ирэх долоо хоногийн даваа гарагаас гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл Токио, Сөүл, Улаанбаатар хотуудад ажиллах хуваарьтай байна.

Түүний энэ айлчлал гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр Хятад улсад хийхээр төлөвлөсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын өмнөх хугацаатай давхцаж буй нь анхаарал татаж байна.

Мөн уг айлчлалын үеэр АНУ Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээг сэргээх санаачилга гаргаж болзошгүй гэсэн таамаг зарим хүрээнд яригдаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу