Meta компани Тайландын цагдаагийн байгууллагатай хамтран Зүүн Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан онлайн луйврын сүлжээтэй холбоотой 150,000 хуурамч хаягийг хаасан талаар мэдээллээ.
Тодруулбал Тайландын Royal Thai Police-ийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс АНУ-ын Нууц алба (U.S. Secret Service) болон Meta компанитай хамтран ажиллагаа явуулж, луйврын үйл ажиллагаанд оролцсон гэмт хэргийн бүлэглэлийн 21 хүнийг баривчилсан байна.
Meta компани мөн Facebook платформ дээр хэрэглэгчдийг онлайн залилангаас хамгаалах зорилгоор шинэ тохиргоо нэвтрүүлэхээр болсон тухай мэдэгджээ. Энэхүү шинэ боломж нь сэжигтэй байж болзошгүй хаягуудаас ирсэн найзын хүсэлтэд анхааруулга өгч, хэрэглэгчдийг болзошгүй луйвраас сэрэмжлүүлэхэд чиглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Камбож, Мьянмар, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад цахим орчинд иргэдийг залилан мэхэлж мөнгө олдог сүлжээнүүд нэмэгдэх хандлагатай байгаа талаар албаныхан анхааруулж байгаа юм.
Ийм нөхцөл байдалтай холбоотойгоор Meta компани луйврын сүлжээг таслан зогсоох зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран илүү өргөн хүрээний арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.





