Бен Аффлекаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан дуучин, жүжигчин Женнифер Лопес цаашид хайр дурлалын амьдралаа олон нийтээс нууцалж, хэвлэлд дэлгэхгүй байхаар шийдсэнээ мэдэгджээ. Энэ талаар тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд “The New York Times” сонины “Popcast” нэвтрүүлэгт ярилцахдаа онцолсон байна.
Өнгөрсөн туршлагаас авсан сургамж
Өмнөх харилцаанууд нь олон нийт болон хэвлэлийн байнгын хараанд өртөж байсан явдлыг эргэн санасан Лопес хувийн орон зайгаа хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ярилцлагын үеэр: “Би хайртай хүмүүсээ хамгаалж, амьдралынхаа зарим зүйлийг илүү нандин, хувийн байлгахыг хүсэж байна. Харилцаагаа олон нийтэд ил гаргах талаар би сургамж авсан. Үүнийг дахин хэзээ ч давтахгүй” хэмээн өгүүлсэн байна.
Үүнээс өмнө “Friends Keep Secrets” подкастад зочноор оролцохдоо Лопес дөрвөн удаа гэрлэж байсан туршлагаасаа хуваалцжээ. Амжилт, алдар нэрийн дунд ч ганцаардах мөч тохиолдож, амьдралд түшиг болох хүн хайж байсан үе бийг тэрбээр дурдсан байна.
Зөв шүү дээ, хүний хувийн амьдрал хүндээ л үлдэх хэрэгтэй
Байнга л хэвлэлээр бичүүлээд залхсан байх аа, ойлгож байна