-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 17, 2026

Томуу, томуу төст өвчин оргилдоо хүрч, хүүхдийн тасгийн ачаалал огцом нэмэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нэгдсэн эмнэлэгт 189 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт томуу болон томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоо огцом нэмэгдэж, одоогийн байдлаар 189 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Эдгээрээс:

  • 40 хүүхэд халдвартын тасагт
  • 24 хүүхэд хуучин эрчимт эмчилгээний тасагт
  • 3 хүүхэд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт
  • 1 хүүхэд тусгаарлах тасагт эмчлүүлж байгаа юм.

Хүүхдийн тасгийн ачаалал хэд дахин өсжээ

Энэ сарын 15-ны өдөр Хүүхдийн тасгийн хүлээн авах хэсэгт 120 хүүхэд ирсэн бөгөөд тэднээс 13 хүүхдийг яаралтай хэвтүүлж, 15 хүүхдэд эмчилгээ хийсэн байна. Мөн 14-ний өдөр мөн адил 120 хүүхэд үзүүлсэн бөгөөд 8 хүүхдийг яаралтай хэвтүүлж, 6 хүүхдэд эмчилгээ хийжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Чагцал энэ талаар:

“Хүүхдийн тасаг 50 ортой ч ачаалал бараг дөрөв дахин нэмэгдээд байна. Иймээс тасагтаа 120 ор дэлгэснээс гадна халдвартын тасаг болон эрчимт эмчилгээний тасагт 70 ор нэмж дэлгэлээ. Амралтын хоёр өдрөөр ачаалал нэмэгдэж, томуу, томуу төст өвчний дэгдэлт оргил үедээ хүрээд байна”.

Иргэдэд халдвараас сэргийлэхийг анхааруулав

Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэдэд хандан халдвараас сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалжээ. Үүнд:

  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа савандаж тогтмол угаах
  • Хүмүүс хоорондын зай барих
  • Олон хүн цугласан газар бага насны хүүхэд дагуулж очихгүй байх

Мөн гэр болон өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх, хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж хүүхдийн дархлааг дэмжих шаардлагатайг онцолсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу