Бээжинд робот болон хүмүүс хамт гүйх хагас марафон болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНХАУ-ын Бээжин хотын “Ижуан” эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд спорт, технологийг хослуулсан онцгой арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 19-нд хүн болон хүн дүрст роботууд хамт оролцох хагас марафон болохоор товлогджээ.

Энэхүү тэмцээний өмнө роботуудыг турших гүйлт зохион байгуулсан бөгөөд Хятадын технологийн тэргүүлэгч компаниуд болон их дээд сургуулиудыг төлөөлсөн 20 гаруй баг оролцсон байна. Энэ удаагийн марафон нь цар хүрээ болон роботуудын бие даасан ажиллагааны түвшнээрээ өмнөх жилүүдээс ялгаатай гэдгээрээ онцлогтой.

Гүйлтэд нийт 32 452 хүн бүртгүүлсэн бөгөөд роботууд энэ удаад илүү дэвшилтэт технологиор ажиллах юм. Өнгөрсөн онд роботуудыг техникчид даган гүйж удирддаг байсан бол энэ жил цахим газрын зураг болон компьютер харааны алгоритмд суурилсан бүрэн автомат удирдлагад шилжиж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр оролцогчид болон роботууд нэгэн зэрэг гараанаас гарч, ижил маршрутаар гүйх аж. Аюулгүй байдлыг хангах үүднээс гүйлтийн замыг тусгай хашлага, заагчаар тусгаарлахаар төлөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу