Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Тэтгэврийн тогтолцоог олон эх үүсвэртэй болгох зорилготой

Засгийн газрын хуралдаанаар иргэдийг зөвхөн улсын тэтгэврээс хамааралгүй, хувийн нэмэлт тэтгэврийн санд хамруулах боломжийг бүрдүүлэх анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжиж, урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэх, бодит мөнгөн хуримтлал бий болгох, хөрөнгийн зах зээлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Иргэдийн орлого, нийгмийн хамгаалал нэмэгдэх боломж

Хуулийн хүрээнд иргэд төлсөн шимтгэлдээ уялдуулан тэтгэвэр авах, орлогын хэд хэдэн эх үүсвэртэй болох, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болно. Мөн тэтгэврийн хуримтлал өвлөгдөх, ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэлт болон бүтээмжид эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ.

Одоогийн байдлаар 135 мянган иргэн хувийн тэтгэврийн сангууд болон даатгалын бүтээгдэхүүнд хамрагдаж, нийт 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу