The MongolZ MOUZ-ийг 2:0-ээр ялж, хожигдлын цувралаа зогсоолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дасгалжуулагчгүй ч илт давуу тоглолт үзүүлэв

CS2-ын 1.1 сая ам.долларын шагналын сантай BLAST Open Rotterdam 2026 тэмцээн Данийн Копенгаген хотод үргэлжилж байгаа энэ үед Монголын The MongolZ баг В хэсгийн эхний тоглолтоо Германы MOUZ багийн эсрэг хийж, 2:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн тав дараалсан хожигдлын цувралаа зогсоож чадсан байна.

Тоглолтын эхний мап болох Nuke дээр 13:11-ээр хожсон бол өрсөлдөгчийн сонгосон Inferno дээр 13:3-аар илт давуу тоглож, ялалтаа баталгаажуулжээ. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцоогүй бөгөөд баг түүний зургийг сандал дээр байрлуулсан байдлаар тоглосон юм.

The MongolZ MOUZ-ийг 2:0-ээр ялж, хожигдлын цувралаа зогсоолоо

Дараагийн сорилт — Team Vitality

The MongolZ баг маргааш шөнийн 02:30 цагт Францын Team Vitality багийн эсрэг тоглож, хасагдах шатанд шалгарахын төлөө өрсөлдөнө. Хэрэв энэ тоглолтод ялагдвал В хэсгийн доод хүснэгт рүү шилжиж, цааш ахихын тулд дараалан хоёр ялалт байгуулах шаардлагатай болно.

Сүүлийн жилүүдэд энэ хоёр баг 14 удаа учраа таарахад Монголын баг ердөө хоёрхон ялалт байгуулсан үзүүлэлттэй байна. Харин 2025 онд есөн удаа тоглоход Vitality долоод нь ялалт байгуулжээ.

The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажилладаг.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу