Төрийг хохиролгүй болгох ажлын хэсгийн гүйцэтгэлд Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарал хандуулж, ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг мэдэгдлээ.
120 тэрбум төгрөгийн өр барагдуулсан ч үр дүн бага
Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулагдсан ажлын хэсэг хагас жилийн хугацаанд нийт 120 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ.
Гэвч улсын хэмжээнд 2 их наяд төгрөгийн авлагатай харьцуулахад энэ үзүүлэлт хангалтгүй байгааг Ерөнхий сайд шүүмжилсэн байна.
Хөрөнгийг дахин ашиглах болон борлуулах ажил
Ажлын хэсгийн ахлагч Б.Цэнгэлийн мэдээлснээр өр төлбөрт авсан үл хөдлөх хөрөнгийг дараах байдлаар ашиглах ажил хийгдэж байна:
- Боловсрол, эрүүл мэндийн салбарт шилжүүлэх
- Дуусаагүй барилгуудыг төсөв болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр гүйцээх
- Зарим барилгыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах
Тухайлбал, “Шинэ Яармаг” хорооллыг ашиглалтад оруулснаар багш, эмч нарыг орон сууцаар хангах боломж бүрдэх юм. Мөн “Гантиг вилла” хотхонд дахин үнэлгээ хийж, зарим объектыг нийгмийн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзжээ.
Нийт 52 объектыг дуудлага худалдаагаар борлуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Хууль, тогтолцоог шинэчлэх шаардлага
Ерөнхий сайд ажлын явц удаашралтай байгааг онцолж, үнэлгээ, борлуулалт, хохирол барагдуулах тогтолцоог шинэчлэхгүй бол үр дүнд хүрэхгүйг анхаарууллаа.
Иймд хөрөнгийн менежментийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ.
Улсын нийт өрийн бүтэц
Албаны мэдээллээр улсын 2 их наяд төгрөгийн авлагын:
- 482.48 тэрбум төгрөг нь Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банкны өр
- Үлдсэн хэсэг нь Хөгжлийн банкны 27 зээлдэгчийн өр төлбөр байна
Ийм их мөнгө зарцуулсан ч хангалтгүй байна гэдэг сонин юм