BLAST Open Rotterdam 2026: The MongolZ Team Liquid-ийг илүүрхэн яллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

BLAST Open Rotterdam 2026 тэмцээний В хэсгийн тоглолтод The MongolZ баг Team Liquid-ийг 2:0-ээр хожиж, доод хүснэгтийн финалд шалгарлаа.

Давуу тоглолтоор ялалтыг авлаа

Ancient газрын зураг дээр тоглолт тун ойр өрсөлдөөнтэй өрнөж, эцсийн мөчид Монголын баг 16:14-өөр ялалт байгуулсан байна. Үүний дараа Mirage дээр тоглолтын хяналтыг бүрэн гартаа авч, 13:10-аар илүүрхсэнээр цувралыг хаалаа.

Финалд ойртсон алхам

Энэхүү ялалтаар The MongolZ баг дараагийн шатанд Team Spirit-тэй тоглохоор боллоо. Сүүлийн жилүүдэд энэ хоёр багийн тоглолтод Монголын баг цөөн ялалт байгуулж байсан ч одоогийн форм илүү сайжирсан нь анхаарал татаж байна.

Team Liquid тэмцээнээ өндөрлүүлж, 9-12 дугаар байрт орон 32,500 ам.долларын шагнал хүртсэн бол The MongolZ баг 1xBet дэмжлэгтэйгээр тэмцээнийг үргэлжлүүлж байна.

BLAST Open Rotterdam 2026 гуравдугаар сарын 18-29-ний хооронд явагдаж, нийт 16 баг 1.1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу